COVID-19: Халуун шөлтэй хоол идээрэй
Коронавируст халдвар (COVID-19)-ын үед дараах хоол хүнсийг байнга хэрэглэх нь дархлаа дэмжиж халдварлах эрсдэлийг бууруулна.
Мэдээллийн алба

Коронавируст халдвар (COVID-19)-ын үед дараах хоол хүнсийг байнга хэрэглэх нь дархлаа дэмжиж халдварлах эрсдэлийг бууруулна.Шингэний хэрэглээ:• Өдөрт 8-10 аяга халуун бүлээн ус, нимбэг, зөгийн балтай ус, цай уух• Чихрийн агууламж ихтэй шингэн зүйлээс татгалзахӨөх, тосны хэрэглээ:• Олив, наранцэцэг, эрдэнэ шишийн тос түлхүү хэрэглэх• Транс тос хэрэглэхгүй байхМах, махан бүтээгдэхүүн:• Халуун шөлтэй хоол идэх• Адуу, хонь, сонгино, сармис, хөмүүл түлхүү хэрэглэх• Давс ихтэй даршилсан бүтээгдэхүүнээс татгалзах• Шарсан хуурсан, хүйтэн болон түргэн хоол, пицца, чипс, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзахЖимс, хүнсний ногоо:• Нимбэг, чацаргана, аньс, жүрж, нэрс, улаан лооль, зэрэг витамин B, С, E агуулсан жимс, жимсгэнэ хэрэглэж хүчил, шүлтийг тэнцвэржүүлж дархлаагаа дэмжихГурил, гурилан бүтээгдэхүүн:• Бүхэл үрийн гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх• Шар будаа, гурвалжин будаа хэрэглэх• Цагаан гурилан бүтээгдэхүүн, ялангуяа жигнэмэг, бялуу, шоколаднаас татгалзахСүүн, сүүн бүтээгдэхүүн:• Халуун сүү, сүүн бүтээгдэхүүн, аарц уух• Ааруул, ээзгий, бяслаг түлхүү хэрэглэх


















