COVID-19: Хоолны зөвлөмж
Өдөрт 8-10 аяга халуун бүлээн ус, нимбэг, зөгийн балтай ус, ногоон цай, кофе, жимсний жүүс уух • Чихрийн агууламж ихтэй шингэн зүйлээс татгалзах
Мэдээллийн алба

Коронавируст халдвар (COVID-19)-ын үед дараах хоол хүнсийг байнга хэрэглэх нь дархлаа дэмжиж халдварлах эрсдэлийг бууруулна.Шингэний хэрэглээ:• Өдөрт 8-10 аяга халуун бүлээн ус, нимбэг, зөгийн балтай ус, ногоон цай, кофе, жимсний жүүс уух• Чихрийн агууламж ихтэй шингэн зүйлээс татгалзахӨөх, тосны хэрэглээ:• Олив, наранцэцэг, эрдэнэ шишийн тос түлхүү хэрэглэх• Транс тос хэрэглэхгүй байх• Давс ихтэй даршилсан бүтээгдэхүүнээс татгалзахМах, махан бүтээгдэхүүн:• Халуун шөлтэй хоол идэх• Өндөг• Шарсан хуурсан, хүйтэн болон түргэн хоол, пицца, чипс, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзах• Давс багатай бүтээгдэхүүн хэрэглэхЖимс, хүнсний ногоо:• Нимбэг, чацаргана, аньс, хан боргоцой, жүрж, бэрсүүт жүрж, авакода, манго, нэрс, хар усан үзэм, хар чавга, улаан лооль, зэрэг витамин B, С, E агуулсан жимс, жимсгэнэ хэрэглэж хүчил, шүлтийг тэнцвэржүүлж дархлаагаа дэмжих• Бууцай, яншуй, хаш, хулуу, самар лууван, сонгино, сармис, брокколи, вандуй түлхүү хэрэглэхГурил, гурилан бүтээгдэхүүн:• Бүхэл үрийн гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх• Шар будаа, гурвалжин будаа хэрэглэх• Цагаан гурилан бүтээгдэхүүн, ялангуяа жигнэмэг, бялуу, шоколаднаас татгалзахСүүн, сүүн бүтээгдэхүүн:• Халуун сүү, сүүн бүтээгдэхүүн, аарц уух• Ааруул, ээзгий, бяслаг түлхүү хэрэглэх


















