Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

COVID-19: Хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөө

"COVID-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөөг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
COVID-19: Хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөө
COVID-19: Хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөө. Зураг: МҮОНРТ

"COVID-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөөг хүргэж байна.

• Өглөө бүр ажилтнуудын биеийн халууныг үзэж, тэмдэглэх

• Лангуу, тэрэг, сагс, хаалга, хөргөгчний бариул, хүнсний хавчаар зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 25 мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар өдөрт 3-аас доошгүй удаа цэвэрлэж, халдваргүйжүүлэх

• Карт уншигч пос машиныг спиртэн суурьтай уусмалаар арчих

• Жимс, жимсгэнэ, цагаан идээ зэрэг шууд хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай байрлуулахгүй байх

• Амталгаат худалдаа хийхгүй байх

• Бээлий эсвэл хүнсний хавчаар хэрэглэн иргэдэд үйлчлэх

• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах

• Агаар сэлгэлт тогтмол хийх

• Белизнагийн уусмалаар тавцан, сандал, цахилгаан шатны бариул, шал зэрэг хатуу гадаргууг өдөрт 3-аас доошгүй удаа арчиж цэвэрлэх

• Ариун цэврийн өрөөнд гар угаах саван, сальфетка байрлуулах

• Бие засах газрыг өдөрт 3-аас доошгүй удаа цэвэрлэж халдваргүйжүүлэх (жавелин, хлорсепт)

• Хог хаягдлыг тухай бүр нь зайлуулах

Хуваалцах