Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

COVID-19: “Нийтийн такси” үйлчилгээнд өгөх зөвлөмж

Ажилчдын биеийн халууныг өглөө, оройд үзэх

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
COVID-19: “Нийтийн такси” үйлчилгээнд өгөх зөвлөмж
COVID-19: “Нийтийн такси” үйлчилгээнд өгөх зөвлөмж. Зураг: МҮОНРТ

“Нийтийн такси” үйлчилгээний аж ахуйн нэгжид:• Ажилчдын биеийн халууныг өглөө, оройд үзэх• Таксинд спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах• Таксинд сурталчилгааны материал, сэтгүүл тавихгүй байх• Өглөө ээлжинд гарахын өмнө таксины дотор, гадна цэвэрлэгээнд хяналт тавихЖолооч нарт:• Амны хаалт зүүх• Бээлий өмсөх• Спиртэн суурьтай гар ариутгагч авч явах• Хүний суудлын тоо хэтрүүлэхгүй байх• Кабинд тамхи татахгүй байх• Цонх онгойлгож агаар сэлгэлт хийх (үйлчлүүлэгч буух бүрт нэвт салхилуулах)• Кабин, хаалганы бариул, жолооны хүрд, машины түлхүүр, суудлын бүс зэргийг үйлчилгээ хооронд арчиж цэвэрлэх• Хог хаягдлыг уутанд хийж амыг боож хаях• Суудлын бүрээс, шалавчийг угааж цэвэрлэх

Үйлчлүүлэгчдэд:• Амны хаалт зүүх• Бээлий өмсөх• Аль болох арын суудалд суух• Бэлэн мөнгө аль болох хэрэглэхгүй байх• Тамхи татахгүй байх

Хуваалцах