Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

COVID-19: Сууц өмчлөгчдийн холбоонд өгөх зөвлөмж

Үйлчилгээний ажилчдыг хувцас хэрэглэл, халдваргүйжүүлэх бодис, цэвэрлэгээний бодис, эд зүйлсээр хангах;

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
COVID-19: Сууц өмчлөгчдийн холбоонд өгөх зөвлөмж
COVID-19: Сууц өмчлөгчдийн холбоонд өгөх зөвлөмж. Зураг: МҮОНРТ

Сууц өмчлөгчдийн холбоонд өгөх зөвлөмж:

- Үйлчилгээний ажилчдыг хувцас хэрэглэл, халдваргүйжүүлэх бодис, цэвэрлэгээний бодис, эд зүйлсээр хангах;

- Халдваргүйжүүлэх бодисын хэрэглэх аргаар зааварчилгаа өгөх, аюулгүй ажиллагааны талаар сургалтад хамруулах;

- Цахилгаан шатны дэргэд гар халдваргүйжүүлэх бодис байршуулах, тогтмол сэлбэх;

- Орон сууцны шал, орцны хаалга, шатны бариул, цахилгаан шат, цахилгаан шатны товчлуур зэргийг 3 цаг тутамд арчиж цэвэрлэх;

- Орц, хонгилын цонхыг байнгын нээлттэй байлгах;

- 7 хоногт 1 удаа урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт хийх, хүний гар байнга хүрдэг гадаргууг халдваргүйжүүлэх уусмалаар арчих, 1 цагийн дараа их цэвэрлэгээ хийх;

- Өвчлөл бүртгэгдсэн орцонд голомтын халдваргүйжүүлэлт хийснээс хойш 1 цагийн дараа их цэвэрлэгээ хийх, бохирдол багатайгаас – ихтэй рүү чиглүүлэн цэвэрлэх;

- Коронавируст халдвар (КОВИД-19)-ын үед хэрэгжүүлэх, зөвлөмжийг мэдээллийн самбарт байршуулах, СӨХ-тэй холбогдох утас бичих;

- Орцонд ил задгай хог хаяхгүй байх, хогийг заавал уутанд хийж амыг боож хаях;

- Хог хаягдлыг хуваарийн дагуу тогтмол ачуулж цэвэрлээрэй.

Хуваалцах