“COVID-19” вирусний халдвар авсан 83 настан уг өвчнийг ялан дийллээ
Тэдний нэг нь өндөр настан буюу 83 настай аж.
Т.
Т.Болор-Эрдэнэ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

“COVID-19” вирусний халдвар авсан хоёр хүн эдгэрч, өнөөдөр БНХАУ-ын Хүө Шэньшань эмнэлгээс гарсан талаар CCTV мэдээллээ. Тэдний нэг нь өндөр настан буюу 83 настай аж.
“COVID-19” халдварыг яаралтай тогтоон барих зорилгоор БНХАУ-ын Ухань хотод 10 хоногийн хугацаанд эмнэлгийн барилга барьж, ашиглалтад оруулсан. Тэгвэл Хүө Шэньшань эмнэлэг энэ сарын 4-нөөс өвчтөн хүлээн авч, “COVID-19” халдвар авсан оноштой хүмүүсийг эмчилж, эдгээж байна.
Хуваалцах


















