CSPro программын анхан шатны хэрэглэгчдэд зориулсан сургалт болно
Сургалт энэ сарын 21-нд болох бөгөөд ҮСХ-ны Мэдээллийн технологийн газрын мэргэжилтнүүд удирдан явуулах юм байна.
Мэдээллийн алба

Үндэсний статистикийн хорооноос тооллого, судалгааны мэдээлэл боловсруулах CSPro программын анхан шатны хэрэглэгчдэд зориулсан практик сургалтыг зохион байгуулахаар болжээ. Үндэсний статистикийн хороо өнгөрсөн наймдугаар сард CSPro программ хэрэглэгчдэд зориулсан уулзалт хийсэн. Уг уулзалтаас гарсан санал хүсэлтийн дагуу энэ удаад практикт чиглэсэн сургалт зохион байгуулах аж.
Сургалт энэ сарын 21-нд болох бөгөөд ҮСХ-ны Мэдээллийн технологийн газрын мэргэжилтнүүд удирдан явуулах юм байна.


















