Д.А.Медведев Ч.Сайханбилэгт баярын захидал ирүүлжээ
Засгийн газрын шинэ тэргүүнээр сонгогдсон Ч.Сайханбилэгт ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведев болон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар Ерөнхий сайдаар сонгогдсонд нь баяр хүргэж, захидал ирүүлсэн байна.
Мэдээллийн алба

Засгийн газрын шинэ тэргүүнээр сонгогдсон Ч.Сайханбилэгт ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведев Ерөнхий сайдаар сонгогдсонд нь баяр хүргэж, захидал ирүүлсэн байна.
ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведев захидалдаа "Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэх, томоохон хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх нь уламжлалт найрсаг харилцаатай манай хоёр улсын үндсэн эрх ашигт нийцнэ гэдэгт итгэлтэй байна" хэмээн онцолсон байна.


















