Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Д.Арвин гишүүн төрөх эмнэлэг цэвэрлэв

Нийслэлийн Баянзүрх дүүргийн гуравдугаар төрөх эмнэлгийн шинэ барилга өнгөрөгч 2011 оноос баригдаж эхэлсэн бөгөөд удахгүй нээлтээ хийх гэж байгаа юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Арвин гишүүн төрөх эмнэлэг цэвэрлэв
Д.Арвин гишүүн төрөх эмнэлэг цэвэрлэв. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн гуравдугаар төрөх эмнэлгийн шинэ барилга өнгөрөгч 2011 оноос баригдаж эхэлсэн бөгөөд удахгүй нээлтээ хийх гэж байгаа юм. Төрөх эмнэлгийг ашиглалтад орох болсонтой холбогдуулан Баянзүрх дүүргийн эмэгтэйчүүд сайн дурын үндсэн дээр ээлжлэн цэвэрлэгээ хийж байгаа аж. Үүний дагуу өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Арвин тус төрөх эмнэлгийг хүлээлгэн өгөхийн өмнөх их цэвэрлэгээний ажилд биечлэн оролцлоо.

Төрөх эмнэлгийн шинэ байр ирэх гуравдугаар сарын наймны өдөр нээлтээ хийх бөгөөд энэхүү шинэ төрөх эмнэлэг нь зөвхөн Баянзүрх дүүрэгт харьяалагдаад зогсохгүй улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг манай улсын томоохон эмнэлгийн нэг болох ёстой гэдгийг Д.Арвин гишүүн энэ үеэр онцлон хэлсэн юм

Тус төрөх эмнэлэг нь 150 эх хүлээн авах хүчин чадалтайн зэрэгцээ ачаалал ихтэй үед 250 ор тавих боломжийг бүрдүүлж, хамгийн сүүлийн үеийн тоног, төхөөрөмжийг суурилуулсан байна. Түүнчлэн долоон давхар барилга нь зоорийн болон техникийн давхартайгаас гадна 200 гаруй авто машин зогсох талбай, явган хүний зам бүхий тохижилтыг хийжээ.

Хуваалцах