Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Д.Бат-Эрдэнийн асуудлыг ИТХ-аар хэлэлцэж байна

Төсөвийн хөрөнгийг үрэлгэн зарсан, мөн жинхэнэ нэрээ нууцалж, ахынхаа нэрээр иргэний бичиг баримттай болсон, их дээд сургуулийн дипломыг хуурамчаар бүрдүүлсэн зэрэг өч төчнөөн асуудал ойрын өдрүүдэд ил болсон тухай бид урьд нь мэдээлж байсан билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Бат-Эрдэнийн асуудлыг ИТХ-аар хэлэлцэж байна
Д.Бат-Эрдэнийн асуудлыг ИТХ-аар хэлэлцэж байна. Зураг: МҮОНРТ

Сүүлийн үед хэл аманд их орооцолдож, АТГ-аар хүртэл шалгуулаад авсан Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнийн асуудал нэг хэсэгдээ намжихгүй бололтой.

Төсөвийн хөрөнгийг үрэлгэн зарсан, мөн жинхэнэ нэрээ нууцалж, ахынхаа нэрээр иргэний бичиг баримттай болсон, их дээд сургуулийн дипломыг хуурамчаар бүрдүүлсэн зэрэг өч төчнөөн асуудал ойрын өдрүүдэд ил болсон тухай бид урьд нь мэдээлж байсан билээ.

Тэгвэл өнөөдөр Чингэлтэй дүүргийн ИТХ өнөөдөр хуралдаж, Д.Бат-Эрдэнэ даргынхаа асуудлыг авч хэлэлцэж байгаа аж. Хуралдаанаар Д.Бат-Эрдэнийг одоогийн ИТХ-ын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж магадгүй талаар эх сурвалж мэдээллээ. Хуралдаан 14:00 цагт эхэлжээ.

Түлхүүр үг:Д.Бат-Эрдэнэ ИТХ-ын даргаЧингэлтэй дүүргийн ИТХ
Хуваалцах