Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Бат-Эрдэнийн зээрд соёолон уралдааныг хөтөлж явна

Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадмын соёолонгийн уралдаан яг одоо Хүй долоон худагт үргэлжилж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Бат-Эрдэнийн зээрд соёолон уралдааныг хөтөлж явна
Д.Бат-Эрдэнийн зээрд соёолон уралдааныг хөтөлж явна. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадмын соёолонгийн уралдаан яг одоо Хүй долоон худагт үргэлжилж байна.

Газар газрын шандаст 256 хурдан хүлэг бүртгүүлснээс цөөхөн тооны соёолонг үүлдэрлэг байдлаар нь ангилан хассан гэх мэдээлэл байна.

Төрийн наадмын хурдан соёолонгийн уралдаанд улс, бүсийн наадмын олон айраг, түрүү хүртсэн хурдан хүлгүүд уралдаж байна. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Монгол Улсын манлай уяач Ононгийн Батбилэгийн улсын наадмын нэг айраг хүртсэн хээр, Нийслэлийн Налайх дүүргийн уяач Үржинбадамын Атарсайханы уясан Алтандөшийн хүрэн, /бүсийн наадмын нэг айраг/, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат Содномын Мөнх-Эрдэнийн цэгээн хүрэн /бүсийн наадмын гурван түрүү/, Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат Аймгийн алдарт уяач Хуягбаатарын Пүрэвдоржийн зээрд, Ховд аймгийн Цэцэг сумын харьяат Начингийн Баасанжавын бор /бүсийн наадмын нэг түрүү, улсын нэг айраг хүртсэн/ зэрэг олон сайхан хурдан буянууд шандас сорин уралдаж байна.

Уралдааныг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Д.Бат-Эрдэнийн зээрд соёолон хөтөлж явна.

Хуваалцах