Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Батгэрэл энэ удаагийн тулаанаа хийх боломжгүй болжээ

Ийнхүү түүний оронд Камерун Элсиг Кайлер Филлипстэй тулалдахаар болсныг UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт мэдээллэсэн байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Батгэрэл энэ удаагийн тулаанаа хийх боломжгүй болжээ
Д.Батгэрэл энэ удаагийн тулаанаа хийх боломжгүй болжээ. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн холимог тулааны шилдэг холбооны нэг UFC-д хүч үзэж буй Монголын анхны тулаанч Д.Батгэрэл энэ удаагийн тулаанаа хийхгүй гэнэ. Тэрбээр ирэх аравдугаар сарын 3-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотын Яас аралд байрлах “Тулааны арал”-д Америк тулаанч Кайлер Филлипстэй тулалдах байсан ч Монгол Улсын агаарын болон автозамын хилүүд хаалттай байгаа учир Абу Дабиг ийнхүү зорих боломжгүй болов.

Ийнхүү түүний оронд Камерун Элсиг Кайлер Филлипстэй тулалдахаар болсныг UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт мэдээллэсэн байна.

EiuSkXCWAAIU8Nm-500x500

Их Британи гаралтай Камерун Элс нь нийт 14 тулаан хийхдээ 10 ялж, дөрөв ялагдаад байгаа аж.

Хуваалцах