Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Батгэрэлийн ээлжит тулаан ирэх гуравдугаар сарын 26-нд товлогджээ

Тэд өнгөрсөн оны есдүгээр сард тулалдах хуваарьтай байсан ч Д.Батгэрэлийн АНУ-ын виз авах хугацаа нь хойшилж, улмаар тулаан цуцлагдсан билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Батгэрэлийн ээлжит тулаан ирэх гуравдугаар сарын 26-нд товлогджээ
Д.Батгэрэлийн ээлжит тулаан ирэх гуравдугаар сарын 26-нд товлогджээ. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн холимог тулааны "UFC" холбоонд хүч үзэж буй Д.Батгэрэлийн ээлжит тулаан ирэх гуравдугаар сарын 26-нд товлогджээ.

Түүний энэ удаагийн өрсөлдөгчөөр АНУ-ын тамирчин Монтел Жексон тодорсон бөгөөд тэд "UFC FIGHT NIGHT: BLACHOWICZ VS. RAKIC" өдөрлөгийн хүрээнд тулалдах аж.

Тэд өнгөрсөн оны есдүгээр сард тулалдах хуваарьтай байсан ч Д.Батгэрэлийн АНУ-ын виз авах хугацаа нь хойшилж, улмаар тулаан цуцлагдсан билээ.

Д.Батгэрэл UFC холбоонд гурван тулаан хийж, хоёр ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй байгаа бол түүний өрсөлдөгч UFC-д долоон тулаан хийж, тав ялаад байна.

Хуваалцах