Д.Батсүмбэрэл 30 сая төгрөгийн эзэн болов
Тэгвэл тус тулааны финалын тэмцээн Монгол бөхийн өргөөнд амжилттай болж өндөрлөлөө.
Мэдээллийн алба

“Бид Монголдоо хайртай" төслийн хүрээнд VTV телевиз гурван сарын турш “Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо”-той хамтран 30 сая төгрөгийн төлөөх холимог тулааныг зохион байгуулсан билээ. Энэхүү “Мастер тулаанч” реалити шоу хоёр сар үзэгчдийн хүртээл болсон юм.
Тэгвэл тус тулааны финалын тэмцээн Монгол бөхийн өргөөнд амжилттай болж өндөрлөлөө.
150 гаруй оролцогчоос шилдэгт шалгарсан 12 тулаанч тулалдаж, 77 кг жинд хүч үзсэн Д.Батсүмбэрэл түрүүлэн 30 сая төгрөгийн эзэн болов.


















