Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Батсүмбэрэл анхны ялагдлаа хүлээлээ

Тэд таван үе ширүүн тулалдсаны эцэст Бразил тулаанч Мэйкон Мендонка 50-45, 49-46, 49-46 гэсэн шүүгчдийн шийдвэрээр ялж, аваргын бүсийг эзэмшихээр боллоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Батсүмбэрэл анхны ялагдлаа хүлээлээ
Д.Батсүмбэрэл анхны ялагдлаа хүлээлээ. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн холимог тулааны урлагийн LFA холбооны LFA 96 өдөрлөг өнгөрсөн бямба гарагт АНУ-ын Канзас мужийн Парк хотын Хартман цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдлаа.

Энэхүү өдөрлөгийн оргил тулаан болох хагас дунд жингийн аваргын бүсний төлөө Монгол Улсын тамирчин, MGL-1 холбооны гурван удаагийн аварга, АНУ-ын “Dragon House” холбооны аварга Д.Батсүмбэрэл Бразилын тулаанч Мэйкон Мендонкатай тулалдав.

Тэд таван үе ширүүн тулалдсаны эцэст Бразил тулаанч Мэйкон Мендонка 50-45, 49-46, 49-46 гэсэн шүүгчдийн шийдвэрээр ялж, аваргын бүсийг эзэмшихээр боллоо.

Энэхүү тулааныг UFC Fight Pass стриймин үйлчилгээгээр шууд дамжуулсан бөгөөд ялсан тулаанч нь UFC холбоотой гэрээ байгуулахад нэг алхам ойртох байлаа.

"Монгол шонхор" хочит Д.Батсүмбэрэлийн хувьд мэргэжлийн холимог тулааны октагоноо найман тулаан хийж, долоо ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй болов.

Харин өрсөлдөгч өдгөө 28 настай, 15 тулаан хийхдээ 11 ялж, дөрөв ялагджээ.

Хуваалцах