Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Д.Батцогт гишүүн бүлгээсээ гарлаа

Д.Батцогт гишүүн МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгээс гарч байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Батцогт гишүүн бүлгээсээ гарлаа
Д.Батцогт гишүүн бүлгээсээ гарлаа. Зураг: МҮОНРТ

УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт бүлгээсээ гарахаа албан ёсоор мэдэгдээд багагүй хугацаа өнгөрч байгаа.

Харин өнөө өглөө УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр УИХ-ын дарга З.Энхболд Д.Батцогт гишүүнийг эвслийн бүлгээс гарах хүсэлтийг зөвшөөрч байгаа талаар бүлгийн дарга Н.Батцэргийн хүсэлтийг танилцууллаа.

Ингэснээр Д.Батцогт гишүүн МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгээс гарч байна.

Хуваалцах