Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Д.Батцогт гишүүн Ховд аймгийн шилдэг сурагчдыг урамшуулав

“Ховдын ирээдүй сан”-гийн тэргүүн, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, Боловсрол, Соёл Шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Ховд аймгийн Ерөнхий Боловсролын Сургуулийн шилдэг 48 сурагчид сар бүр 30.000 төгрөгийн цалин олгохоор боллоо.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Батцогт гишүүн Ховд аймгийн шилдэг сурагчдыг урамшуулав
Д.Батцогт гишүүн Ховд аймгийн шилдэг сурагчдыг урамшуулав. Зураг: МҮОНРТ

“Ховдын ирээдүй сан”-гийн тэргүүн, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, Боловсрол, Соёл Шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Ховд аймгийн Ерөнхий Боловсролын Сургуулийн шилдэг 48 сурагчид сар бүр 30.000 төгрөгийн цалин олгохоор боллоо.

2014 онд Ховд аймагт нийт 24 хүүхэд энэхүү цалинг авч байсан бол энэ жил 48 хүүхдэд олголоо. Шалгаруулалтыг тухайн сургуулиас нь гарган өгдөг бөгөөд хүүхдүүд анхны цалингаа бэлнээр нь авсан юм. Харин дараагийн сараас эхлэн тухайн сурагчийн дансанд нь орох аж.

Хуваалцах