Д.Болд буруугүй гэнэ
Түүний “хулгайн” гэх “Би дурламаар байна” дууны клипийг нь DOZ энтертайнмент хийсэн бөгөөд саяхан тус энтертайнментийн “тэргүүн хатагтай” А.Мөнгөнзул буруугаа хүлээжээ.
Мэдээллийн алба

Гадаадын клип хулгайлсан гэж нэг хэсэг шүүмжлэлд өртөөд байсан төрийн соёрхолт дуучин Д.Болдыг өмөөрөх хүмүүс олон байсан. “Хулгайн” гэх “Би дурламаар байна” дууны клипийг нь DOZ энтертайнмент хийсэн бөгөөд саяхан тэргүүн хатагтай А.Мөнгөнзул буруугаа хүлээжээ. Тэрбээр “Энэ асуудалд Д.Болдыг хутгах хэрэггүй. Манай продакшн хариуцлага хүлээнэ. Бид клип хулгайлаагүй гэж худлаа хэлэхгүй. Бидний хувьд жишээ, санаа авах, туршлага судлах зүйл байлгүй яахав. Яг л энэ маягаар тухайн дуунд санаа авсан." гэжээ.


















