Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Д.Бумбаяр хүргэн хүүгээ хүндтэй хоолоор дайллаа

Увс аймгийн Тэс сумын харьяат, Монгол Улсын заан Д.Бумбаяр хүргэн хүү, улсын харцага Б.Пүрэвсайханыг дагуулаад нутгийн зүг хүлгийн жолоо залжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Бумбаяр хүргэн хүүгээ хүндтэй хоолоор дайллаа
Д.Бумбаяр хүргэн хүүгээ хүндтэй хоолоор дайллаа. Зураг: МҮОНРТ

Увс аймгийн Тэс сумын харьяат, Монгол Улсын заан Д.Бумбаяр хүргэн хүү, улсын харцага Б.Пүрэвсайханыг дагуулаад нутгийн зүг хүлгийн жолоо залжээ. Тэдний гол зорилго нь адууны засаа идэх. Бөх хүнд уураг их чухал болохоор Д.Бумбаяр өөрийнхөө адуун сүргийг эргэнгээ хүргэндээ ийнхүү исгэлэн үрээнүүдийнхээ засааг нь түүхийгээр нь идүүлж байна.

Б.Пүрэвсайхан нь түүний бага охин Б.Шижиртуяатай гал голомтоо бадраах гэж буй билээ. Засаа гэдэг Монголчуудын хувьд хүндтэй хүндээ барьдаг хоол. Тиймээс хүмүүс түүнийг "Ийм хоолыг Д.Бумбаяр хүргэндээ барихаас яах вэ дээ" хэмээж байна.

Сонирхуулахад, засааг түүхийгээр нь идэх хэцүү ч Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар хоёр гартаа барьж байгаад ажиг ч үгүй иддэгээрээ гайхагддаг юм.

Хуваалцах