Д.Дамдинжав: “Зотон” (шүлэг)
Эрхэм уншигч танд “Гол тоглогч I, II” болон яруу найргийн “Дотоод тэнгэр” номын зохиогч, сэтгүүлч, яруу найрагч Д.Дамдинжавын “Зотон” шүлгийг хүргэж байна.
Т.
Т.Болор-Эрдэнэ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Эрхэм уншигч танд “Гол тоглогч I, II” болон яруу найргийн “Дотоод тэнгэр” номын зохиогч, сэтгүүлч, яруу найрагч Д.Дамдинжавын “Зотон” шүлгийг хүргэж байна.
Орчлонгийн тэг дунд
Цэг мэт зогсох би
Бийр болмуй.
Аньсан нүдээ нээхэд
Анх үзсэн хорвоо минь
Зотон болмуй.
Огторгуйн хэцийг сэгсрэхэд
Олон шувууны өд
Бэх болмуй.
Энэ цагаан зотон дээр
Ирж буй өдрүүд
Зураг болмуй.
Хуваалцах


















