Д.Даваасүрэн АНУ-ын Төрийн департаментын консулын асуудал эрхэлсэн ТНБД Браунлитэй уулзав
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн АНУ-ын Төрийн департаментын консулын асуудал эрхэлсэн Тэргүүн туслах төрийн нарийн бичгийн дарга Браунли-тэй уулзав
Мэдээллийн алба

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн АНУ-ын Төрийн департаментын консулын асуудал эрхэлсэн Тэргүүн туслах төрийн нарийн бичгийн дарга Браунли-тэй 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Вашингтон хотноо уулзав.
Талууд хоёр талын хооронд консулын асуудлаар тусгайлан санал солилцох бие даасан сувагтай болж, Монгол Улс, АНУ-ын ГХЯ хооронд консулын анхдугаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж буйг тэмдэглэв.
Тэд ГХЯ, АНУ-ын ЭСЯ хамтран санаачилсан “Хариуцлагатай аялцгаая” аяны хүрээнд монгол иргэд америкийн цагаачлалын хууль тогтоомжийг мөрдөх, тухайлбал визийн хугацаа хэтрүүлэхгүй аялж байгаа тоон үзүүлэлт эрс сайжирч буйг онцлон тэмдэглэв. Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн манай улсын хувьд алсдаа АНУ-ын визээс чөлөөлөх хөтөлбөрт хамрагдах зорилт тавин ажиллаж буйг мөн онцолсон болно.
2018 оны байдлаар манай улсын 175 мянган иргэн хилийн чанадад оршин суугаагаас 25 мянга гаруй монгол иргэн АНУ-ын 200 орчим хотод ажиллаж, амьдарч, сурч байна
Консулын газар


















