Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Д.Дорлигжав: Бусдынхаа амь насны төлөө жаахан цусаа харамлахгүй байх нь зүгээр болов уу

Цус бэлэглэх арга хэмжээний дараагийн үе шат хотын төвөөс алслагдмал орших Багануур, Налайх дүүргүүдийн прокурорын газрууд дээр явагдахаар төлөвлөгджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Дорлигжав: Бусдынхаа амь насны төлөө жаахан цусаа харамлахгүй  байх нь зүгээр болов уу
Д.Дорлигжав: Бусдынхаа амь насны төлөө жаахан цусаа харамлахгүй байх нь зүгээр болов уу. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Цус, цусан бүтээгдэхүүний хангалттай нөөцтэй байх нь хүн амын аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг гэдгийг иргэн бүр санаж, таны өгсөн дусал цус бусдад амьдрал эргүүлэн авчирна гэсэн хүмүүнлэг ёсны итгэлээр цусаа бэлэглэх үйлсэд нэгдэн, сайн дураараа цусаа бэлэглэхийг уриалж байна“ гэсэн уриалгатай холбогдуулан сүүлийн үед аж ахуйн нэгж, байгууллага хувь иргэд бүр дор бүрнээ энэхүү үйл ажиллагаанд идэвхитэй хамрагдах болсон билээ.

Энэ удаад улс, нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газрын 300 ажилтан хамрагдаж цусаа бэлэглэлээ.

Арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх Д.Дорлигжав мөн цусаа бэлэглэсэн бөгөөд “Монголчууд би цөөхүүлээ учир тухайн иргэн хүнд өөрт нь эрүүл мэндийн хувьд өгөх боломж нь байгаа бол бусдынхаа амь насны төлөө жаахан цусаа харамлахгүй байх нь зүгээр болов уу гэж бодож байна. Миний хувьд энэ өдрийнхтэй нийлээд гурав дахь удаагаа өгч байна” гэлээ.

Цус бэлэглэх арга хэмжээний дараагийн үе шат хотын төвөөс алслагдмал орших Багануур, Налайх дүүргүүдийн прокурорын газрууд дээр явагдахаар төлөвлөгджээ.

Хуваалцах