Д.Дорлигжав: Х.Тэмүүжин хамаатантайгаа хамтарч ийм мэдээлэл тараасан
Д.Лүндээжанцан "Үндсэн хуулийг өөрчлөх үү гэж асуусан. Харин нэр дэвшигч энэ асуудалд "Үндсэн хууль өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй. Гэхдээ үүнд хамаагүй хандаж болохгүй. Тиймээс туйлын болгоомжтой хандана" хэмээв.
Мэдээллийн алба

Яг одоо УИХ-ын чуулганы хуралдаанаар Хууль зүйн сайдад нэр дэвшигч Д.Дорлигжавын асуудлыг авч хэлэлцэж байна. УИХ-ын гишүүдийн зүгээс нэр дэвшигчээс тодорхой асуудлуудад хариулт авч байна.
Ц.Нямдорж "Төрийн албан хаагчдын эмнэлгийг зориулалттай барьсан барилгыг зориулалтаар ашиглахыг сануулсан юм. Үүнд нэр дэвшигч "Засгийн газрын түвшинд ярьж байж шийдвэрлэнэ" гэв.
Д.Лүндээжанцан "Үндсэн хуулийг өөрчлөх үү гэж асуусан. Харин нэр дэвшигч энэ асуудалд "Үндсэн хуульд өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй. Гэхдээ үүнд хамаагүй хандаж болохгүй. Тиймээс туйлын болгоомжтой хандана" хэмээв.
Ө.Энхтүвшин "Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин гишүүний дэлгэсэн дөрвөн сая долларт нэр дэвшигчийг холбогдсон мэдээлэл цацагдаад байгаа асуудлыг хөндлөө. Үүнд нэр дэвшигч "Намайг Хууль зүйн сайдад нэр дэвшихэд энэ мэдээлэл тархсан. Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин хамаатантайгаа хамтарч ийм мэдээлэл тараасан. Энэ бол худлаа гүтгэлэг. Би үүнийг хуулийн байгууллагаар албан ёсоор шалгуулна" гэлээ.


















