Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Д.Дорлигжавыг Хууль зүйн сайдаар томиллоо

Үүний дараа гишүүдээс санал хураалаа. Санал хураалтад 59 гишүүн оролцож, 56 гишүүн буюу 94.9 хувийн саналаар Д.Дорлигжавыг Хууль сайдаар томиллоо. Харин О.Баасанхүү, Ц.Нямдорж, Ц.Дашдорж нар эсрэг санал өгсөн юм.

Д.
Д.Мягмардорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Дорлигжавыг Хууль зүйн сайдаар томиллоо
Д.Дорлигжавыг Хууль зүйн сайдаар томиллоо. Зураг: МҮОНРТ

Дөнгөж сая ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг Хууль сайдад нэр дэвшүүлэх асуудыг хэлэлцлээ. Гишүүдийн зүгээс Төрийн албан хаагчийн эмнэлгийг буцааж эмнэлгийн зориулалтаар ашиглах асуудлыг хөндлөө. Мөн хууль хяналтын байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах, бие биедээ хөндлөнгийн хяналт тавих арга хэмжээг сайжруулахыг нэр дэвшигчид даалгав. Ц.Даваасүрэн тэргүүтэй гишүүдийн зүгээс өмнөх сайдын Х.Тэмүүжиний хэрэгжүүлсэн хуулийн салбарын шинэчлэлийн дутагдалтай талыг засаж залруулах талаар саналаа дэвшүүлэв. Үүний дараа гишүүдээс санал хураалаа. Санал хураалтад 59 гишүүн оролцож, 56 гишүүн буюу 94.9 хувийн саналаар Д.Дорлигжавыг Хууль сайдаар томиллоо. Харин О.Баасанхүү, Ц.Нямдорж, Ц.Дашдорж нар эсрэг санал өгсөн юм.

Хуваалцах