Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Энхтүвшин “BRICS-2024” наадмаас 2 хүрэл медаль хүртлээ

ОХУ-ын Казань хотноо зохион байгуулагдаж буй “BRICS-2024" наадамд 27 спортын төрлөөр 89 орны 4751 тамирчин өрсөлдөж байгаа билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Энхтүвшин “BRICS-2024” наадмаас 2 хүрэл медаль хүртлээ
Д.Энхтүвшин “BRICS-2024” наадмаас 2 хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Казань хотноо зохион байгуулагдаж буй “BRICS-2024" наадамд 27 спортын төрлөөр 89 орны 4751 тамирчин өрсөлдөж байгаа билээ.

Энэхүү наадмын гимнастикийн тэмцээнд дэлхийн 17 орны 70 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд Үндэсний шигшээ багийн гимнастикийн тамирчин Д.Энхтүвшин Чөлөөт хөдөлгөөний төрөлд 13,566 оноогоор 5-р байр, Харайлтын төрөлд 13,866 оноогоор 5-р байр, Бариултай морины төрөлд 13,866 оноогоор 3-р байр Хүрэл медаль, Турникийн төрөлд 13,200 оноогоор 3-р байр Хүрэл медаль тус тус хүртлээ.

Дээрх төрлүүдэд Олимп, Дэлхийн аварга Сергей Найдин, Никита Нагорный алт, мөнгөн медаль хүртлээ.

Манай баг тамирчид дэлхийн цомын тэмцээнүүдэд оролцсон амжилтаараа Чөлөөт хөдөлгөөний төрөлд Э.Өсөхбаяр 2-р байр, Д.Энхтүвшин 3-р байрт, Харайлтын төрөлд Д.Энхтүвшин 2-р байрт, Э.Өсөхбаяр 3-р байрт, Бариултай морины төрөлд Д.Энхтүвшин 16-р байрт тус тус эрэмбэлэгдэж байна.

Дасгалжуулагчаар Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Оюунтуяа ажиллалаа гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Хуваалцах