Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Д.Эрдэнэбат: Би намуудыг сэрээх гэсэн юм

АН-ын анхаарал хандуулж байгаа нэг асуудал нь төсвийн тодотголоор царцаасан 243 обьектийн талаарх асуудал бөгөөд ауидитын шалгалт хийж дуусч байгаа эдгээр барилгуудын асуудлыг цагаан сарын дараа хуралдаанаар оруулж ирнэ гэдгээ мэдэгдсэн юм. Мөн засгийн газрын цалин, тэтгэврийн нэмэгдлийн талаар авах

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Эрдэнэбат: Би намуудыг сэрээх гэсэн юм
Д.Эрдэнэбат: Би намуудыг сэрээх гэсэн юм. Зураг: МҮОНРТ

УИХ дахь АН-ын бүлэг хуралдсан талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. АН-ын бүлгийн хуралдаанаар Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиудыг яаралтай хэлэлцэн батлах шаардлагатай гэж үзэж байгаа бөгөөд газрын тухай хуулиар улс төрждөг асуудлаа зогсоож энэ удаад уг хуулийг улстөржихгүйгээр хэлэлцэж батлах, газрын тухай хуулинд бэлчээрийн тухай асуудлыг тусад нь хэлэлцэх хэрэгтэй хэмээн үзэж байгаагаа мэдэгдлээ.

АН-ын анхаарал хандуулж байгаа нэг асуудал нь төсвийн тодотголоор царцаасан 243 обьектийн талаарх асуудал бөгөөд аудитын шалгалт хийж дуусч байгаа эдгээр барилгуудын асуудлыг цагаан сарын дараа хуралдаанаар оруулж ирнэ гэдгээ мэдэгдсэн юм. Мөн засгийн газрын цалин, тэтгэврийн нэмэгдлийн талаар авах арга хэмжээг нууцалж байгаа, дэд бүтэцтэй амины орон сууцтай айл өрхүүдийг найман хувийн орон сууцны зээлд хамруулах, дулааны станцгүй есөн аймагт төр, хувийн хэвшилтэй хамтран дэд станцууд барихаар болсон талаараа танилцуулсныг дэмжиж байгаагаа хэллээ. Мөн АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Өрийн удирдлагын тухай хууль, Концессын тухай хууль, Тендерийн тухай хуулиудыг ойрын өдрүүдэд хэлэлцэх нь зүйтэй хэмээн хэллээ. Мөн энэ үеэр сэтгүүлчдийн асуултанд хариулсан бөгөөд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын хэлснээр одоохондоо Самурай бондтой холбоотой ямар ч мэдээлэл баталгаажаагүй байгаа, Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлэх төслүүдийг сайтар сонгон шалгаруулах хэрэгтэй хэмээн онцолж улс төрийн жижиг намуудыг татан буулгах талаар асуухад “Би жижиг том гэлтгүй бүх намуудыг сэрээхийг хүссэн юм, сэрсэн бол одоо бүгдээрээ хамтарч Сонгуулийн тухай, Намын тухай хуулиудаа хамтдаа баталцгаая” хэмээн мэдэгдлээ.

Хуваалцах