Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Д.Эрдэнэбат:“Чи итгээд л орсон бол үүдээ хаа”

Монгол-Японы Засгийн газар, хувийн хэвшлийн хамтарсан худалдаа, хөрөнгө оруулалтын VII зөвлөлдөх уулзалт өнөөдөр Японы Токио хотод эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Д.Эрдэнэбат:“Чи итгээд л орсон бол үүдээ хаа”
Д.Эрдэнэбат:“Чи итгээд л орсон бол үүдээ хаа”. Зураг: МҮОНРТ

Монгол-Японы Засгийн газар, хувийн хэвшлийн хамтарсан худалдаа, хөрөнгө оруулалтын VII зөвлөлдөх уулзалт өнөөдөр Японы Токио хотод эхэллээ. Тус уулзалтад Монголын талаас Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү нараар ахлуулсан албаны бусад хүмүүс болон хувийн хэвшлийн 55 компанийн 80 гаруй төлөөлөл оролцож буй юм. Харин Японы талаас Монгол, Японы Эдийн засгийн хорооны дарга Ё.Кобаяши, Эдийн засаг, үйлдвэр худалдааны сайд Ё.Такаги, Гадаад хэргийн дэд сайд К.Наканэ зэрэг албаны хүмүүс болон хувийн компаниудын төлөөлөл оролцож байна.

Хоёр талын оролцогсод төр засгийн төлөөллөөс гадна хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, арьс шир, ноос ноолуур, оёмол бүтээгдэхүүн, газар тариалан, уул уурхайн салбарын төлөөллөөс бүрэлдэж буй юм. Тус зөвлөлдөх уулзалтыг нээж Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хэлсэн үгэндээ “Японы зах зээлд Монголд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлэх, Японы техник, технологийг ашиглан хамтран ажиллах сонирхлоо дэвшүүлж байна. Монголчууд бид нийгмийн шинэ тогтолцоо руу ороход олон зүйл шинэ байсан. Тэр дундаа аж үйлдвэр, хувийн хэвшлийнхэн олон зүйлд алдсан, бас сургамж авсан. Шинийг бүтээнгээ суралцсан. Харин бид одоо сайн хамтрагчид байхыг хүсч байна. Энэхүү зөвлөлдөх уулзалт нь хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх зөв чиг хандлагыг тодорхойлоход чухал хөшүүрэг болно гэж итгэж байна. Бидэнд асар их бололцоо бий. Хэдийгээр Япон Улс-Монгол Улсын эдийн засаг дэлхийн төвшинд харилцан адилгүйгээр эрэмбэлэгддэг ч хамтдаа бүтээхэд ерген бололцоо бий. Монгол оронд арвин их байгалийн баялаг, экологийн цэвэр бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд байна. Харин Япон Улсад танай ард түмний уйгагүй хүч хөдөлмөрөөр бүтсэн дэлхийд үнэлэгдэх шинэ дэвшилтэт техник, технологи үйлдвэр байгуулах, түүнд тулгуурласан хөдөлмөрийн болон техник технологийн арвин их нөөц туршлага нь байгаа. Энэхүү хоёр хүчин зүйлийг хослуулахад манай хоёр орны тедийгуй дэлхийн зах зээлд хамгийн чанартай бүтээгдэхүүнийг санал болгох цаг ойрхон ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна. “Чи итгээд л орсон бол үүдээ хаа” гэж уг байдаг. Энэ нь итгэсэн л бол эргэлзээгээ гээхийг бидэнд сануулж буйтай агаар нэг юм” гэв.

Харин тус улс дахь Монгол Японы Эдийн засгийн хорооны дарга “Хоёр орны эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг бодит ажил болгохын тулд талууд хичээж ажиллах шаардлагатай” гэдгийг онцолж байв. Мөн энэ үеэр Японы бизнес эрхлэгчдэд Монгол Улсад аж үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулах ямар боломжууд байгаа талаар Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү зөвлөлдөх уулзалтын үеэр танилцуулсан юм.

Хуваалцах