Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Д.Эрдэнэбат: Монголын ЖДҮ-т шинэ түлхэц хэрэгтэй юм байна

Германы хувийн хэвшлийн анхаарлыг Монголын боловсруулах үйлдвэрлэлд хандуулж, тус улсын тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, технологийг нутагшуулах зорилгоор Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат ХБНГУ-д ажлын айлчлал хийж байгаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Д.Эрдэнэбат: Монголын ЖДҮ-т шинэ түлхэц хэрэгтэй юм байна
Д.Эрдэнэбат: Монголын ЖДҮ-т шинэ түлхэц хэрэгтэй юм байна. Зураг: МҮОНРТ

ХБНГУ-ын хувийн хэвшлийн анхаарлыг Монголын боловсруулах үйлдвэрлэлд хандуулж, тус улсын тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, технологийг нутагшуулах зорилгоор Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат ХБНГУ-д ажлын айлчлал хийж байгаа. Уг айлчлалын үеэр түүнээс дараах тодруулгыг авлаа.

-ТаМонголынхувийнхэвшлийнсалбарынтомоохонтөлөөлөгчдийнхамт ХБНГУ-д ажиллажбайна. Ирсэнзорилгобиелэв үү?

-Герман-Монголын улстөрийн харилцаа тодорхой түвшинд хүрсэн. Харин эдийн засгийн харилцааны хувьд тийм ч ахицтай биш байна. Энэ талаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч И.Гаукийг өнгөрсөн аравдугаар сард монголд айлчлах үеэр ярилцсан. Асуудал нь юундаа байна вэ гэхээр хэт том төслүүдэд төр оролцоод байгаатай холбоотой юм биш үү гэдэг дүгнэлтэд хүрсэн. Мөн өмнөх хамтарсан төслүүдийн явцын үр дүн Монгол-Германы ажлын хэсгийнхний хувьд маргаантай сэдэв байсан. Энэ тал дээр монголын байр суурь тодорхой. Эдгээр төслүүдийн үр дүнгийн талаар бид эргэж харах ёстой. Тэгэхдээ эдийн засгийн хувьд ашигтай төслүүдээ юун түрүүнд авч үзнэ.

-Германдхийжбуйтаныайлчлалынзорилгоэнэбайсануу?

-Би Герман Улсад ажлын айлчлал хийх болсон хамгийн том шалтгаан нь хоёр талын хэлэлцээрээр эхлүүлсэн ч, ахицтай биш байгаа төслүүд дээрээ нэгдсэн ойлголтод хүрэх байсан. Аж үйлдвэрийн яам байгуулагдсанаас хойш боловсруулах үйлдвэр байгуулахад анхаарлаа хандуулж ажилласан. Тэгэхдээ төрийн бус хувийн хэвшилд тулгуурлана шүү гэдгийг бид эхнээс нь хэлж байсан. Үүнийг ч Германы талынхан зөвшөөрч байгаа. Төрийн оролцоотой болохоор томоохон төслүүд нэг л явцгүй болчихдог. Тиймээс боловсруулах үйлдвэр байгуулах дунд болон жижиг хэмжээний төслүүдийг гаргаж ирье гэж байгаа юм. Харин өнөөдөр анхны оролдлого явж байна.

-МонголУлсанхудаатостосолгооны материалаа дотооддоо үйлдвэрлэх боломжбүрдэжбайна. Эдийнзасгийн үр ашгаахэзээнээсөгөхвэ?

-Уул уурхай, автомашины тос тосолгооны материалд жижиг төслүүдийг дэмжих чиглэлд хувийн хэвшлийн оролцоотой анхны хөрөнгө оруулалтыг бид авсан гэж болно. Монголын хувийн хэвшлийн компани энд ирж өөрсдийн төслийг танилцууллаа. Танилцуулах арга хэмжээнд Германы том, жижиг бүх л банк оролцсон. Энэ бол ахиц. Монгол Улс цаашид Германы технологи, тоног төхөөрөмжийг нутагшуулан боловсруулах үйлдвэр байгуулъя гэвэл яах аргагүй хувийн хэвшил нь эдийн засгийн харилцан ашигтай төсөл л ярих ёстой. Харин уул уурхай, төмөр зам зэрэг том төслийн хувьд тусдаа асуудал. Мөн зарим төслийг эдийн засгийн нөхцөл байдлаасаа үүдээд хойшлуулах тал дээр ч ойлголцлоо. Хамгийн гол нь бидний ярилцаж, тохирсон зүйл Монгол Улсад экспортын чадавхитай, хоёр хөршийн зах зээлд борлогдох боломжтой жижиг дунд үйлдвэртээ хөрөнгө оруулалтын цоо шинэ түлхэц өгөх хэрэгтэй юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн явдал юм.

-Германдхэдхэдэнбизнесгэрээгхийлээ.Европынбусад орнуудтайхамтран ажиллахүүднээсярилцах ямартөслүүдбайгаавэ?

-Дараа, дараагийн аялал руу явна. Яг тодорхой төслөөр Итали, Чехтэй ярилцана. Миний хувьд үр дүнтэй, бодит ажлын хойноос явахыг л зорьж байна.Ашигтай төслүүд дээр бусад орнуудаас санхүүгийн дэмжлэг авахын тулд Засгийн газар холбоос үүсгэх ёстой. Цаашид ч ингэж явна.

-ЕвропынбизнесийнхэнболонбанксанхүүгийнбайгууллагынзүгээсМонголУлсадтавьжбайгааголшаардлагаюубайна?

-Гол шаардлага нь төслөөрөө үр ашигтай байх ёстой гэдэгт л байна. Ингэж чадвал санхүүжилт олгоход бэлэн байгаагаа илэрхийлсэн.

-Баярлалаа.

Эх сурвалж: Аж үйлдвэрийн яам

Хуваалцах