Д.Эрдэнэбат Орхон аймагт ажиллажээ
Тодруулбал, Орхон аймгийн Эрдэнэ багт баригдаж байгаа 640 хүүхдийн суудалтай сургууль, Соёлын төв, мөн Эрүүл мэндийн оношлогооны барилгын өргөтгөлийн үйл явц, Чехийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа Евро эко төгөл хотхоны ажлын явцтай танилцаж, холбогдох албаныханд ажлын үүрэг чиглэл өгчээ.
Мэдээллийн алба

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын намрын чуулганы завсарлагаанаар хийж буй орон нутаг дахь томилолт үргэлжилж байна. Тэрээр өнгөрөгч долоо хоногийн баасан гарагаас эхлэн Хөвсгөл, Булган аймагт ажилласан бол өчигдөр Орхон аймагт ажиллаж Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болоод ЗДТГ-ын хэлтэс, агентлагийн дарга нартай уулзалт хийжээ. Мөн тэрээр аймгийн хэмжээнд хөрөнгө оруулалт нь царцаагдсан барилга байгууламж, объектуудын нөхцөл байдалтай танилцсан байна. Тодруулбал, Орхон аймгийн Эрдэнэ багт баригдаж байгаа 640 хүүхдийн суудалтай сургууль, Соёлын төв, мөн Эрүүл мэндийн оношлогооны барилгын өргөтгөлийн үйл явц, Чехийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа Евро эко төгөл хотхоны ажлын явцтай танилцаж, холбогдох албаныханд ажлын үүрэг чиглэл өгчээ.


















