Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Д.Эрдэнэбат сайдад Ерөнхийлөгчийн зарлигийг гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Үйлдвэржилтийг эрчимжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргасан билээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Эрдэнэбат сайдад Ерөнхийлөгчийн зарлигийг гардуулав
Д.Эрдэнэбат сайдад Ерөнхийлөгчийн зарлигийг гардуулав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Үйлдвэржилтийг эрчимжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргасан билээ. Уг зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр 12:00 цагт УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад гардуулан өгсөн юм.

Тус зарлигт Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдал, тогтвортой өсөлтийг хангах зорилтын хүрээнд төр болон хувийн хэвшлийн түншлэлийн бүтээлч хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн, өрсөлдөх чадвартай, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эрчимжүүлэх зорилгоор тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгожээ.

Хуваалцах