Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Д.Эрдэнэбат: Шинэ бүлгийн даргын асуудлыг хэлэлцэх болоогүй байна

УИХ дахь АН-ын бүлэг дөнгөж сая хуралдаж дууслаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Эрдэнэбат: Шинэ бүлгийн даргын асуудлыг хэлэлцэх болоогүй байна
Д.Эрдэнэбат: Шинэ бүлгийн даргын асуудлыг хэлэлцэх болоогүй байна. Зураг: МҮОНРТ

УИХ дахь АН-ын бүлэг дөнгөж сая хуралдаж дууслаа. Гэвч хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэнгүй.

Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар бүлгийн шинэ даргын талаар хэлэлцэнэ хэмээн мэдэгдэж байсан юм. Учир нь УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат шинэ Засгийн газрын Аж үйлдвэрийн сайдад нэр дэвшээд байгаа билээ.

Хуралдааны дараа энэ талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас тодруулахад “Одоохондоо бүлгийн шинэ даргын талаар хэлэлцэх болоогүй байна. Эхний асуудал шийдэгдсэний дараа яригдана” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг сайдаар томилох шийдвэр УИХ-аар эцэслэн гарсны дараа түүний оронд бүлгийн даргаар томилох хүнийг хэлэлцэх ажээ.

Хуваалцах