Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Д.Эрдэнэбилэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх саналыг прокурор гаргажээ

Нийслэлийн Прокурорын газраас Д.Эрдэнэбилэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналыг өчигдөр (2019.06.24) гаргасныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Эрдэнэбилэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх саналыг прокурор гаргажээ
Д.Эрдэнэбилэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх саналыг прокурор гаргажээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Прокурорын газраас Д.Эрдэнэбилэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналыг өчигдөр (2019.06.24) гаргасныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцжээ.

Яллагдагч Д.Эрдэнэбилэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байсан. Уг үндэслэл нь арилсан нөхцөл байдал нь прокуроруудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр прокуророос шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналыг шүүх хүлээн авсан байна.

Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1, 7, 8, 9, 14.5 дугаар зүйлийн 1, 15.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон яллагдагч Д.Эрдэнэбилэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс хүчингүй болгож, суллажээ. Мөн суллагдсан өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хэргийн оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авчээ.

Ингэснээр яллагдагч Д.Эрдэнэбилэгийг батлан даалтад гаргаж, гадуур шалгахаар болж байгаа юм байна.

Хуваалцах