Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Д. Ганбаатар гэрийнхэндээ жилд нэг удаа загас шарж өгдөг

Макс-ийн Д. Ганбаатар хэмээн олноо алдаршсан бизнесмен эр жилд нэг л удаа хормогч өмсдөг бөгөөд шинэ жилээр гэрийнхэндээ зориулан загас шарж, баярынхаа ширээг чимэглэдэг гэнэ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д. Ганбаатар гэрийнхэндээ жилд нэг удаа загас шарж өгдөг
Д. Ганбаатар гэрийнхэндээ жилд нэг удаа загас шарж өгдөг. Зураг: МҮОНРТ

Макс-ийн Д. Ганбаатар хэмээн олноо алдаршсан бизнесмен эр жилд нэг л удаа хормогч өмсдөг бөгөөд шинэ жилээр гэрийнхэндээ зориулан загас шарж, баярынхаа ширээг чимэглэдэг гэнэ.

Урлаг, соёл, бизнесийнхний хүрээг хамарсан нэгэн томоохон хүлээн авалт дээр мисс Т.Уянгалянхуаг анх харж дурлан, болзоонд өдөр бүр урьсаар өөрийн болгосон "Макс" группийн ерөнхийлөгч ядаргаагаа тайлдаг нэгэн шилдэг аргатай. Зав гарвал хоёр охиноо эрхлүүлж, ажлынхаа хамаг ачаалал, стрессийг марттал тоглодог гэнэ.

Мөн тэрээр эхнэрээ ч эрхлүүлэхээ мартдаггүй гэх. Угийн зөөлөн сэтгэлтэй, уужуу тайван эрхэм бизнесмен цаг үргэлж эхнэрээ “Миний хайр, Хань, Ноnеу” гэж дуудаж, эдийн сайханд умбуулан, хайр халамжаар дутаадаггүй байна. Сайхан муугаараа бишгүйдээ нэг дуудуулдаг монголын толгой баячуудын нэг эл эрхэмийг эргэн тойрных нь хүмүүс "Залуу хүн гэхэд сүйхээтэй, сэргэлэн, бас хаялгатай" гэж ярих нь ч бий.

Түлхүүр үг:Д. Ганбаатар гэрийнхэндээ жилд нэг удаа загас шарж өгдөг
Хуваалцах