Д.Ганбаатар: Моринд хорхойсох “вирус” Монгол хүн болгонд бий
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, тод манлай уяач Д.Ганбаатар уяач, Монгол адууны талаар сэтгэгдлээ хэллээ.
Мэдээллийн алба

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, тод манлай уяач Д.Ганбаатар уяач, Монгол адууны талаар сэтгэгдлээ хэллээ.
Тэрбээр “Монгол хүний уясан морь дэлхийн хэмжээнд уралдаж, түрүүлэх ёстой. Эрийн хугархайнуудыг уяачид гэдэг. Монголчуудын хийморь наадмын маргаашнаас сэргэдэг. Морь уяна гэдэг нүүдэлчдийнхээ соёлыг өргөж байгаа хийморьтой сайхан ажил. Хөдөлмөрч бөгөөд сайхан сэтгэлтэй хүнд аз хийморь заяадаг гэж боддог. Морь будлиангүй эргээд, түмний морь, түмний хүүхэд хоёр бүтэн сайхан уралдаад ирэхэд л Монгол наадмын гол утга учир оршдог. Морь түрүүлж айрагдахад эр хүн цэнгэлийн манлайг эдэлдэг. Өнөөдөр костюм өмсөж, машин унаж байгаа ч Монголчууд бид өвөг дээдэс, удам судраа яривал бүгд л морин дэлэн дээр өссөн улс. Моринд хорхойсох “вирус” Монгол хүн болгонд бий. Тэр “вирус” нь амархан идэвхиждэг. Би Монгол уралдаанч хүүхдүүдээрээ их бахархдаг. Энэ цагийн Чингисийн баатрууд шүү дээ” гэв.


















