Д.Ганбатыг Хууль зүйн байнгын хорооны даргаар түр томилов
Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж ҮХАА-н сайдаар томилогдсон тул түүний оронд хэнийг томилох нь одоог хүртэл шийдэгдээгүй байна.
Мэдээллийн алба

Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж ҮХАА-н сайдаар томилогдсон тул түүний оронд хэнийг томилох нь одоог хүртэл шийдэгдээгүй байна.
УИХ дахь АН-ын бүлгээс Хууль зүйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Ганбатыг эр дэвшүүлсэн. Харин байнгын хорооны анхны хуралдааны үеэр О.Баасанхүү гишүүн Ж.Батзанданг нэр дэвшүүлсэн. Ингээд намаасаа хоёр нэр дэвшигчтэй болсон тул Д.Эрдэнэбат бүлгээ хуралдуулж энэ долоо хоногийн байнгын хорооны хуралдааны үеэр дахин Д.Ганбатыг томилно гэдгээ танилцуулсан юм. Энэ үеэр Ж.Батзандан гишүүн фракцын шийдвэрийг илүүд үздэг АН-ын удирдлагуудынхаа эсрэг байнгын хорооны даргад өрсөлдөнө гэдгээ мөн хэлсэн.
Тус хуралдааны үеэр цөөнхийн бүлгийн зүгээс хэнийг нь дэмжихээ бүлгээрээ хэлэлцэж байж шийднэ хэмээгээд мөн л асуудлыг хойшлуулсан тул байнгын хорооны дарга одоог хүртэл эзгүй байгаа.
Харин өнөөдөр АН-ын бүлгийн зүгээс байнгын хорооны даргад өөрсдийн нэр дэвшүүлсэн хүнийг зүтгүүлэхээр шийдэж Д.Ганбатыг байнгын хорооны даргын түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.
Үүнийг эсэргүүцсэн УИХ-ын зарим гишүүн Үндсэн хуулийн цэцэд хандана гэдгээ мэдэгдлээ.



















