Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Д.Ганхуяг гишүүн лобби бүлэг байгуулжээ

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг УИХ дотор д"Инженер болон хөгжлийн судлаачийн үйл ажиллагааг" дэмжих лобби бүлэг байгуулснаа мэдэгдлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Ганхуяг гишүүн  лобби бүлэг байгуулжээ
Д.Ганхуяг гишүүн лобби бүлэг байгуулжээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг УИХ дотор д"Инженер болон хөгжлийн судлаачийн үйл ажиллагааг" дэмжих лобби бүлэг байгуулснаа мэдэгдлээ. Энэ удаагийн чуулганаар Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын баримт бичиг, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталсан. Эдгээр хууль, тогтоомжийг үр дүнтэй, хурдацтай хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд нь хяналт тавих зорилгоор энэхүү лобби бүлгийг байгуулж байгаагаа Д.Ганхуяг гишүүн тайлбарласан юм.

Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд техник, технологийн мэргэжилтэй ажиллах хүчин, тэр тусмаа инженерийн үүрэг, тэдний ур чадварын хөгжил чухал үүрэгтэй. Өнөөгийн парламентад нийт гишүүдийн гуравны нэг нь инженерийн боловсролыг эзэмшсэн байна. Эдгээр гишүүд нэгдэж, Мэргэшсэн инженерийн тухай хуулийн төслийг боловсруулан холбогдох төрийн бус байгууллагууд болон мэргэжлийн холбоодын саналыг авч байна.

Хуваалцах