Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Д.Ганхуяг: Улс орны хэмжээний томоохон гэрээ хэлцлүүдэд ард иргэдээс санал авдаг байх ёстой

Өчигдөр үдээс өмнө хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаанаар Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх эсэх асуудлыг шийдсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Ганхуяг: Улс орны хэмжээний томоохон гэрээ хэлцлүүдэд ард иргэдээс санал авдаг байх ёстой
Д.Ганхуяг: Улс орны хэмжээний томоохон гэрээ хэлцлүүдэд ард иргэдээс санал авдаг байх ёстой. Зураг: МҮОНРТ

Өчигдөр үдээс өмнө хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаанаар Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх эсэх асуудлыг шийдсэн.

Энэ үеэр санал хэлсэн гишүүд дундаас Д.Ганхуяг гишүүний хэлсэн үг олны анхаарлыг татсан. Тэрбээр аль ч засгийн үед улс орны эрх ашгийг хамарсан томоохон хэмжээний гэрээ байгуулах гэж байгаа бол ард нийтээс санал асууж байх нь зөв гэсэн юм. Тухайлбал Ч.Хүрэлбаатар гишүүнийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа байгуулсан Оюутолгойн гэрээг өөрийнхөө эзэмшлийн, эрх ашгийн зөрчилтэй компанитай байгуулсан нь одоо ч ард түмэнд хүндрэл учруулж байна гэсэн. Тухайн үед 15 сая долларын өртөгтэй байсан онгоцны буудлыг 65 сая ам.долларын төсвөөр өөрийнхөө компаниар бариулсан гэсэн юм.

Хуваалцах