Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Хүдэрбулга тивийн аваргаас зургаа дахь медалиа авлаа

Тэрбээр өмнө нь тивийнхээ аваргаас 2014 онд алт, 2020 онд мөнгө, 2012, 2013, 2016 онд хүрэл медалийн эзэн болсон.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Хүдэрбулга тивийн аваргаас зургаа дахь медалиа авлаа
Д.Хүдэрбулга тивийн аваргаас зургаа дахь медалиа авлаа. Зураг: МҮОНРТ

“Алматы-2021” Азийн АШТ-ий сүүлийн өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн барилдаан болсон. Чөлөөт бөхийн ОУХМ Д.Хүдэрбулга 125 кг-ын жинд Узбекистаны Амиржон Нутфуллаевыг туршлага заан оноогоор (10:0) цэвэр ялснаар Алматыгийн дэвжээнд манай эрэгтэй бөхчүүдийн хоёр дахь хүрэл, гурав дахь медалийг авчирлаа. Ийн Үндэсний бөхийн улсын начин Д.Хүдэрбулга Азийн аваргаас зургаа дахь медалиа хүртэв.

Тэрбээр өмнө нь тивийнхээ аваргаас 2014 онд алт, 2020 онд мөнгө, 2012, 2013, 2016 онд хүрэл медалийн эзэн болсон.

Хуваалцах