Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох шүүх хурал дахин хойшиллоо

шүүх хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10:00 цагт товлож, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох шүүх хурал дахин хойшиллоо
Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох шүүх хурал дахин хойшиллоо. Зураг: МҮОНРТ

Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 09 цагт товлосон. Гэвч шүүгдэгч Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарын өмгөөлөгч Э.Энххэрлэн, Г.Баяржаргал нар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд явагдаж буй Р.Баатархүү нарт холбогдох 30 шүүгдэгчтэй шүүх хуралдаанд оролцож байгаа, хохирогчийн өмгөөлөгч С.Эрдэнэсувд шүүх хуралдаан давхардсан тухай баримт ирүүлснийг харгалзан шүүх хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10:00 цагт товлож, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэвгэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

Хуваалцах