Д.Лүндээжанцан Б.Чимидийн нэрэмжит УИХ-ын шагналын анхны эзэн боллоо
Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцангийн “Монгол Улс дахь төрийн эрх мэдлийн хуваарилалт” бүтээлд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч “Бяраагийн Чимидийн нэрэмжит” 20
Мэдээллийн алба

Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойн энэ өдөр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит УИХ-ын шагналын анхны эзнээр Монгол Улсын гавьяат хуульч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тодорч, УИХ-ын дарга З.Энхболдоос Өргөмжлөл, Б.Чимидийн дүрс бүхий медаль, мөнгөн урамшууллыг гардан авлаа.
Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцангийн “Монгол Улс дахь төрийн эрх мэдлийн хуваарилалт” бүтээлд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч “Бяраагийн Чимидийн нэрэмжит” 2015 оны Монгол УИХ-ын шагналыг хүртээж ӨРГӨМЖЛӨЛ, Б.Чимидийн дүрс бүхий медаль, мөнгөн урамшуулалыг ийнхүү олгож байгаа ажээ.
Энэ үеэр Б.Чимидийн нэрэмжит УИХ-ын анхны шагналын эзэн Д.Лүндээжанцан талархлыг үг хэлсэн юм. Тэрбээр, “Би их азтай хүн. 1975 онд Б.Чимид багшаар анх “Шүүх, прокурорын зохион байгуулалт” хичээл, түүнээс хойш дөрвөн ч хичээл заалган гарын шавь нь болсон. Э.Авирмид, Г.Совд гээд алдартай хоёр багшаар хичээл заалгасан. 40 жил хөдөлмөрлөхдөө дангаараа болон хамтаараа туурвисан 20 гаруй ном гаргасан. Тэдгээрийн нэг нь дээрх шагналыг хүртсэн бүтээл билээ. Б.Чимид багшаар цагаан толгойг нь заалгаад, дараа нь хамтарч ажиллаад, эрдмийнхээ ажлыг удирдуулсан. Багшийнхаа өвийг залган, түүнийг заавраар бичсэн бүтээлээрээ түүний нэрэмжит шагналыг авлаа. Та бүхэндээ баярлалаа” гэж гэсэн юм.



















