Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЖилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1/3
Соёл, спорт

Д.Нармандахын нэрэмжит тэмцээнд залуучуудын ангилалд 269 бөх өрсөлдөж байна

“Атланта-1996” олимпын хүрэл медальт, Ази тивийн аварга, Зууны манлай жүдоч Д.Нармандахын нэрэмжит Олон хотын тэмцээн Эрдэнэт хотноо зохион байгуулагдаж байгаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Нармандахын  нэрэмжит тэмцээнд залуучуудын ангилалд 269 бөх өрсөлдөж байна
Д.Нармандахын нэрэмжит тэмцээнд залуучуудын ангилалд 269 бөх өрсөлдөж байна. Зураг: МҮОНРТ

“Атланта-1996” олимпын хүрэл медальт, Ази тивийн аварга, Зууны манлай жүдоч Д.Нармандахын нэрэмжит Олон хотын тэмцээн Эрдэнэт хотноо зохион байгуулагдаж байгаа. Тэмцээний сүүлийн өдөр залуучуудын ангиллынхан өрсөлдөх бөгөөд эрэгтэй 170, эмэгтэй 99, нийт 269 бөх бүртгүүлжээ.

Эрэгтэйчүүд 8, эмэгтэйчүүд 7 жинд медальтнуудаа тодруулах юм байна. Эрэгтэйчүүдийн 55 кг-д хамгийн олон буюу 32 бөх барилдахаар бүртгүүлжээ.

Хуваалцах