Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангийн засварын ажил 95 хувьтай байна

Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн нэрэмжит номын сангийн байрыг 1980 онд ашиглалтад оруулсан бөгөөд энэ жил их засвар хийх болсон.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангийн засварын ажил 95 хувьтай байна
Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангийн засварын ажил 95 хувьтай байна. Зураг: МҮОНРТ

Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн нэрэмжит номын сангийн байрыг 1980 онд ашиглалтад оруулсан бөгөөд энэ жил их засвар хийх болсон. Засварын ажилд нийт 495 сая төгрөг төсөвлөж “Рендер бау” компани гүйцэтгэгчээр сонгогдсон. 9 сарын 15-наас ажиллаж эхэлнэ гэсэн номын сангийн засвар өнөөдрийг хүртэл дуусаагүй байна. Учир нь гүйцэтгэгч компанийн үйл ажиллагаанд төлөвлөөгүй асуудал гарч засварын ажил 19 хоног зогссон юм байна. Харин одоо ажлын гүйцэтгэл 95 хувьтай яваа бөгөөд ирэх сарын 15-нд номын сан үйл ажиллагаагаа явуулж эхлэх аж. Дашрамд дуулгахад номын сангийн 3000 гаруй номыг гэмтэх, алга болохоос сэргийлж, засварын хугацаанд Америкийн соёл мэдээллийн төвд хадгалж байгаа юм.

Хуваалцах