Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Нямхүү эмчийн боксчин найзууд хүндэтгэл үзүүлжээ

Дэлхий дахинаа үүсээд буй коронавирусний эсрэг эх орондоо үр бүтээлтэй ажиллаж буйг нь ихэд үнэлж, тийнхүү уулзалдсан байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Нямхүү эмчийн боксчин найзууд хүндэтгэл үзүүлжээ
Д.Нямхүү эмчийн боксчин найзууд хүндэтгэл үзүүлжээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын гавьяат тамирчин Ч.Цэвээнпүрэв, Н.Баярсайхан, ОУХМ Д.Төрбат, Н.Алтанхуяг, спортын мастер Л.Дуурсах доктор нар залуу насандаа хөлс хүчээ их спортод зориулж явсан багын найз Д.Нямхүүд амжилт хүсч хүндэтгэл үзүүлжээ.

Д.Нямхүү эмчийн хувьд залуудаа боксын спортоор хичээллэж байсан бөгөөд спортын мастер цолтой билээ.

Дэлхий дахинаа үүсээд буй коронавирусний эсрэг эх орондоо үр бүтээлтэй ажиллаж буйг нь ихэд үнэлж, тийнхүү уулзалдсан байна.

Д.Нямхүү эмч нэгэн үе өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-д оролцдог байсан түүхтэй.

Харин өдгөө Монгол Улсынхаа эрүүл мэндийн “ринг”-энд “тулалдаж” явна.

Хуваалцах