Д.Нямхүү: Сүүлийн 2 хоногт Монгол Улсад коронавирусний тохиолдол нэмэгдээгүй
Сүүлийн 2 хоногт Монгол Улсад коронавирусний тохиолдол нэмэгдээгүй, 1 хүн эдгэрсэн гэж ЭМЯ өнөөдөр мэдээллээ.
Мэдээллийн алба

Сүүлийн 2 хоногт Монгол Улсад коронавирусний тохиолдол нэмэгдээгүй, 1 хүн эдгэрсэн гэж ЭМЯ өнөөдөр мэдээллээ. Нийт 629 хүний сорьцод шинжилгээ хийсэн байна. Батлагдсан нийт тохиолдол 313, үүнээс 303 хүн эдгэрээд байгаа юм. ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүгийн ярианд анхаарлаа хандуулна уу.
Mongolian National Radio · Д.Нямхүү: Сүүлийн 2 хоногт Монгол Улсад коронавирусний тохиолдол нэмэгдээгүй
Эдгэсэн хүмүүсээс бүх ажиглалт тандалт дууссан нийт 289 хүн байна. Сувилалд 8, гэрийн ажиглалтанд 6 хүн байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д ажиглалт тандалт эмчилгээнд 48 хүн байгааг мэдээллээ.



















