Д.Нямхүү: Өнгөрсөн 2 өдрийн байдлаар коронавирусний халдвар нэмж бүртгэгдээгүй
Манай улсад зөөвөрлөн орж ирсэн 340 тохиолдлын 313 нь эдгэрсэн.
Мэдээллийн алба

Өнгөрсөн хоёр өдрийн мэдээллээр коронавирусний халдвар нэмж бүртгэгдээгүй байна. Харин нэг хүн эдгэрсэн. Манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн 340 тохиолдлын 313 нь эдгэрсэн. Энэ нь уг өвчин 92 хувь эдгэрэлттэй байгааг харуулж байна. Дэлхий дахинаа 479 мянган тохиолдол бүртгэгдсэн байна. АНУ, Энэтхэг, Франц, Бразил, Итали, Англи зэрэг улсад халдварын тоо өндөр байна. Энэ нь коронавирусний давтан давлагаа гарч байгааг анхааруулж байна. Ингээд ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээллээс сонсгоё.
Mongolian National Radio · Д.Нямхүү: Өнгөрсөн 2 өдрийн байдлаар коронавирусний халдвар нэмж бүртгэгдээгүй
Иргэн та бүхэн амны хаалтаа тогтмол зүүх, гараа сайтар савандаж угаах зэрэг зөвлөмжийг сайн сахих хэрэгтэй байна.


















