Д.Отгондалай өнөөдөр Адилет Курметовтой тулалдана
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний гурав өдрийн буюу өчигдөрийн эхний хэсгийн тулааныг нээж ОУХМ тулалдлаа.
Мэдээллийн алба

Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний гурав өдрийн буюу өчигдөрийн эхний хэсгийн тулааныг нээж ОУХМ тулалдлаа.
“Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай Шри Ланкын боксчин Гаяан Санжеева Жаяавератай тоглож гурван үеийн турш илүүрхэж 5:0-ийн харьцаагаар ялж, шигшээ наймд үлдлээ.
Медалийн төлөөх өнөөдрийн тулаанд Казахстаны боксчин Адилет Курметовтой рингэнд хүч үзнэ.


















