Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Отгонжаргал ДАШТ-ийн медальт Эвин Демирханыг илт давуу яллаа

Д.Отгонжаргал 1/8 шигшээд Бразилийн Камила Барбоза да Сильватай хүч үзнэ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Отгонжаргал ДАШТ-ийн медальт Эвин Демирханыг илт давуу яллаа
Д.Отгонжаргал ДАШТ-ийн медальт Эвин Демирханыг илт давуу яллаа. Зураг: МҮОНРТ

“Осло-2021” ДАШТ-ий дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд 2018 оны өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, “Женко” клубийн залуу тамирчин Дагвадоржийн Отгонжаргал Монголын бөхчүүдийн салхийг хагаллаа.

Тэрбээр тэгшитгэлд “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны дэлхийн болон Европын аварга Туркийн туршлагатай бөх Эвин Демирханыг 11:2-оор ялав.

Д.Отгонжаргал 1/8 шигшээд Бразилийн Камила Барбоза да Сильватай хүч үзнэ.

Хуваалцах