Д.Отгонжаргал хүрэл медалийн төлөө барилдана
Д.Отгонжаргал Улаанбаатарын цагаар өнөө шөнө 00:00 цагт медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанаа ДАШТ-ий хошой мөнгөн медальт Румыний Алина Вучтай хийнэ.
Мэдээллийн алба

“Осло-2021” насанд хүрэгчдийн ДАШТ тав дахь өдрөө үргэлжилж байна. Тус ДАШТ-д эх орноо төлөөлөн 50 кг-ын жинд зодоглосон 2018 оны өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, “Женко” клубийн тамирчин, спортын мастер Долгоржавын Отгонжаргал дагах барилдаанд Беларусийн Наталья Варакинаг цэвэр дарлаа.
Ийн тэрбээр хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.
Д.Отгонжаргал Улаанбаатарын цагаар өнөө шөнө 00:00 цагт медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанаа ДАШТ-ий хошой мөнгөн медальт Румыний Алина Вучтай хийнэ.


















