Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Д.Оюунтуул, Ц.Алдармаа нарын шүүх хурал энэ сарын 13-нд болно

Хошин урлагийн “Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, Ц.Алдармаа нар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Сонорхайрхан” зочид буудалд бие бие рүүгээ халуун ус цацаж гэмтэл учруулаад байсан.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Оюунтуул, Ц.Алдармаа нарын шүүх хурал энэ сарын 13-нд болно
Д.Оюунтуул, Ц.Алдармаа нарын шүүх хурал энэ сарын 13-нд болно. Зураг: МҮОНРТ

Хошин урлагийн “Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, Ц.Алдармаа нар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Сонорхайрхан” зочид буудалд бие бие рүүгээ халуун ус цацаж гэмтэл учруулаад байсан.

Тус хэргийн материалтай аймгийн прокурор биечлэн танилцаж хохирогч, холбогдогч нарын "Улаанбаатар хотод шалгуулна" гэснийг үндэслэн Цагдаагийн газраас дээрх асуудлыг шалгаагүй, гомдол мэдээлэлд аваагүй байсан зөрчлийг илрүүлж эрүүгийн хэрэг үүсгүүлэн шуурхай шалгаж ажиллажээ. Хэргийг өнгөрөгч зургаадугаар сарын 12-ны өдөр 5/260 тоот албан бичгээр Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт мөрдөн байцаалт явуулах болон хяналтын харьяалал тогтоолгохоор хүргүүлсний дагуу шалгаж, шүүх хурлын товыг зарласан байна.

Шүүх хурал өчигдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх танхимд болох байсан хэдий ч шүүхийн шинжээч, өмгөөлөгч нар ирээгүй гэсэн шалтгаанаар түр хойшлоод байсан юм. Тэгвэл шүүх хурлыг энэ сарын 13-ны өдөр явуулахаар болжээ.

Хуваалцах