Д.ПЕСКОВ: ОХУ-ын ерөнхийлөгч Абэгийн оршуулгын ёслолд оролцохгүй
ОХУ-ын ерөнхийлөгчийн тамгын газар ерөнхийлөгч Владимир Путин Японы Ерөнхий сайд агсан Абэ Шинзог оршуулах ёслолд оролцохгүй гэж мэдэгдлээ.
Мэдээллийн алба

ОХУ-ын ерөнхийлөгчийн тамгын газар ерөнхийлөгч Владимир Путин Японы Ерөнхий сайд агсан Абэ Шинзог оршуулах ёслолд оролцохгүй гэж мэдэгдлээ.
Абэ Шинзо энэ сарын эхээр Японы баруун хэсэгт сонгуулийн сурталчилгааны үеэр үг хэлж байхдаа буудуулж амиа алдсан юм. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков даваа гарагт Оросын хэвлэлд “Путин Японд айлчилж, оршуулах ёслолд оролцох төлөвлөгөөгүй байна” гэв.
Мөн Японы засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Исозаки Ёшихико даваа гарагт сэтгүүлчдэд өгсөн мэдэгдэлдээ, засгийн газар Япон улстай дипломат харилцаатай байгаа бүх улсад ерөнхий сайдын оршуулгын талаар мэдэгдсэн гэдгийг дурджээ.


















